Чанартай бүтээгдхүүн үйлдвэрлэхийн тулд түүхий эдийн анхан шатны боловсруулалтыг технологийн дагуу боловсруулах шаардлагатай байдаг. Манай компани нь анхан шатны боловсруулалт болох ноос, ноолуур угаах, самнах үйлчилгээг бусад компаниудад үзүүлдэг бөгөөд хэрэглэгчийн хүссэн шаардлагад нийцүүлэн боловсруулалт хийдэг. Бид түүхий эдийг олон улсын стандартын дагуу боловсруулж, угааллагын түүхий эдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Европын нийлүүлэгчдээс авдаг.