Хөөвөр
Сарлагын хөөврийн онцгой шинж чанар нь дэлхийн сүлжмэл, нэхмэл эдлэл үйлдвэрлэгчдийн анхаарлыг татдаг. Сарлаг нь уулархаг газарт амьдардаг бөгөөд дэлхийн ихэнхи сарлаг Төвд, Хятад болон Монголд байдаг. Ноолуур шиг зөөлөн ноосноос дулаан энэ түүхий эдээр тансаг хувцас, чимэглэл хийхэд нэн тохиромжтой байдаг. Сарлагын ноосон доор маш нарийн ширхэгтэй хөөвөр байх ба хөөвөр нь 17-20 микрон голчтой 30-35 мм урттай байдаг. Хөөвөр нь бор, хүрэн, саарал гэсэн байгалийн дөрвөн өнгөтэй.
Энэ материал нь өвөл дулааныг маш сайн хадгалдаг дулаан цаг уурт агаар сайн нэвтрүүлдэг маш бөх бат бөгөөд хөнгөн чанартай материал юм. Хөөвөр нь ямар ч үнэргүй бөгөөд дулаан хадгалдаг онцлогтой. Хонины ноосноос ялгаатай нь хөөвөр нь алерги өгдөггүй, загтнуулдаггүй, мөн цахилгаанжихаас сэргийлдэг тул хуурай нөхцөлд хувцас биенд наалдаж, цахилгаанждаггүй.