Ноос
Монгол хонины ноосны давуу шинж чанар нь түүний бүтэцтэй холбоотой байдаг. Дэлхийд зөвхөн Монгол хонины ноос л бүдүүн ширхэгтэй бөгөөд ноосны ширхэг бүр нь голоороо хөндий гуурстай байдаг. Энэхүү гуурс нь агаараар дүүрсэн байдаг учир дулааныг сайн тусгаарладаг.
Агаарын чийгшил их үед ноос нь хувийн жингийнхээ 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний чийгийг шингээгээд дулаан болгон гаргадаг. Нэг кг хуурай ноосноос 960 киложоуль дулаан ялгардаг тул түүнийг байгаль эхээс заяасан энерги үүсгэгч гэж нэрлэдэг.
Ноос, ноосон эдлэл нь хөвсгөр шинж чанартай ба материалын 80% нь агаараас тогтдог. Үсний ширхэг бүр нь чөлөөтэй хөдөлгөөнд орж үрэлтийн явцад дулаан үүсгэхээс гадна хүний биеэс ялгарах дулааныг маш сайн шингээж өөртөө хадгалж байдаг. Ноосонд агаарын солилцоо хамгийн сайн явагддаг. Ингэснээр хөл хөлөргөдөггүй, чийгийг гадагшлуулж өгч арьс амьсгалах бүхий л боломжийг хангаж өгдөг.
Ноос нь өөрийнхөө жингийн 30% тэнцэхүйц чийгийг өөртөө шингээж чаддаг.