'Өрнөх Голомт' ХХК-ийн Танилцуулга

Өрнөх голомт ХХК нь 2009 онд Гадаад худалдааны чиглэлээр анх байгуулагдаж 2017 онд Ноос, ноолуур самнах чиглэлээр үйл ажиллгагаагаа явуулахаар үйлдвэрийн барилгын ажлыг дуусгаж Улсын комист хүлээлгэн өгч үйл ажиллагаагаа эхлэсэн. Манай үйлдвэр нь Австрали улсын технологиор БНХАУ-ын Шанхай хотод үйлдвэрлэсэн ISO 9001 Олон улсын шаардлага хангасан 2012 онд үйлдвэрлэсэн В272А маркийн бутлах машин 1ш, MDYS-200 маркийн баглах машин 1ш, A186F маркийн самнах машин 36ш, A186F маркийн савалгааны машин 36ш, FN288 маркийн ялгах 6 ширхэг машинаар тоноглогдсон бөгөөд хоногт 800кг ноос, ноолуур самнах хүчин чадалтай.
2022 оны 4 дүгээр сард Олон улсын Тогтвортой ноос, ноолуурын эвсэл / ТННЭ /-ээс 'ЦЭВЭР НООЛУУР БОЛОВСРУУЛАХ ЗОХИСТОЙ ДАДАЛ'-ын 'ХҮРЭЛ БАТЛАМЖ'' хүртсэн нь манай үйлдвэрийг үйл ажиллагааг сайн байгааг дүгнэсэн ажил болсон билээ.

Манай компани нь үйл ажиллагаа явуулж эхлэхэд самнах машин дээр ажиллах ажилтан 24 , нягтлан бодогч 1, хаб 1, технологич инженер 3, тогооч 1, үйлчлэгч 1 тус тус ажиллаж байна.
Тус үйлдвэр нь байгаль орчинд хортой химийн бодис урвалж хэрэглэдэггүй, технологийн арга ажиллагаанаас нь байгаль орчинд үзүүлэх шууд сөрөг нөлөөлөл үгүй болно.
Манай компани нь тогтвортой ноос ноолуурын эвсэлийн гишүүдээс мөн Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Архангай, Говь-алтай зэрэг аймагуудаас ноос, ноолуураа бэлтгэж авч.,ноос ноолуурын анхан шатны боловсруулалт хийх үйл ажиллагаа явуулдаг.
Манай компани нь тогтвортой ноос ноолуурын эвсэлийн гишүүдээс мөн Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Архангай, Говь-алтай зэрэг аймагуудаас ноос, ноолуураа бэлтгэж авч.,ноос ноолуурын анхан шатны боловсруулалт хийх үйл ажиллагаа явуулдаг.
Олон улсын стандартад нийцсэн бүтээгдхүүн үйлдвэрлэн, үнэ цэнийг бий болгон, хэрэглэгч, харилцагчдынхаа итгэлийг хүлээсэн, нийгмийн хариуцлагатай Монгол Улсын ноос ноолуурын салбарын тэргүүлэгч компани байхыг зорьдог.
Алсын хараа
Шилдэг технологийг нэвтрүүлэн, олон улсын ноос, ноолуурын бүтээгдхүүний зах зээлд танигдсан, бренд бүтээгдхүүн үйлдвэрлэгч болох.