Ноолуур
Ноолуур нь байгалийн ховор түүхий эд бөгөөд хөнгөн, зөөлөн, дулаан хадгалах шинж чанараараа дэлхийд танигдсан, өндөр эрэлттэй түүхий эд юм. Ноолуурын байгалийн өнгө нь цайвар, бор болон цагаан өнгөтэй байдаг.
Газар зүйн байршлын өвөрмөц тогтоц болон Монгол орны цаг агаарын эрс тэс нөхцөлөөс болж Монгол ноолуур нь хамгийн урт, хамгийн нарийнд тооцогддог. Энэхүү шинж чанар нь бүтээгдхүүн үйлдвэрлэлийн ялангуяа ноолууран утас ээрэхэд хамгийн чухал үзүүлэлт юм. Монгол ноолуурын үзүүлэлт нь дунджаар 15-17 микрон голчтой 36-44 мм урттай ба энэ үзүүлэлтээрээ монгол ноолуур нь дэлхийн ноолуурын зах зээл дээр тэргүүлж байдаг.
Монгол улс нь дэлхийн зах зээл дэх түүхий ноолуурын 25-30 хувийг нийлүүлдэг ноолуурын томоохон нийлүүлэгч улсын нэг юм. Бид түүхий эдээ Монгол улсын хамгийн сайн ноолууртай газруудаас сонгож авдаг.