“Байгалийн Ширхэгтийн Эвсэл 2023” Зөвлөгөөн олон улсын зорилгоо биелүүлэв

Биелла, Итали – Байгалийн ширхэгтийн үйлдвэрлэлийн тогтвортой байдал, инновацийг дэмжих зорилготой “Байгалийн Ширхэгтийн Эвсэл 2023” Олон улсын хурал хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хуралдаан 39 орноос энэ салбарын ханган нийлүүлэлтийн сүлжээний үе шат бүрт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, хувь хүмүүсийг биечлэн болон цахим хэлбэрээр хамруулав.


Хуралдааны гол амжилт нь малчид, фермерүүдээс эхлээд алдартай брэнд, жижиглэн худалдаалагчид хүртэлхи нийлүүлэлтийн сүлжээний бүхий л оролцогч талуудыг нэгтгэн холбож, үр дүнтэй хамтын ажиллагааг нь улам бүр бэхжүүлж өгөв. Ингэхдээ газар зүйн  байршлын ялгааг огооруулан дэлхийн өнцөг булан бүрээс салбарын өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийн цахим болоод биечилсэн оролцох боломжийг бүрэн хангасан байлаа.


Биелла дахь Хурал, түүний өмнөх өдөр Пратод болсон арга хэмжээ олны сонирхол татсан нь 350 гаруй оролцогчид биечлэн цугларснаар тодорхой харагдав. Түүнчлэн 1000 гаруй оролцогч цахимаар, үүнээс 195 нь албан ёсны платформоор нэгдсэн бөгөөд биечилсэн болон цахим уулзалтууд үй зайгүй  явагдаж, асуулт хариултын хэсэг ч тун өгөөжтэйгөөр өрнөсөн.  Нэр хүнд бүхий 58 илтгэгчид байгалийн ширхэгтийн салбарын хэтийн төлөвтэй уялдуулан өөрсдийн арвин  туршлага, өргөн мэдлэг, алсын төсөөллөө хуваалцав. Тэдний сонирхол татсан илтгэлүүд нь салбарын ирээдүйн талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлгийг өдөөсөн юм.




Хуралдааны цохон дурдууштай онцлох зүйл нь малын гаралтай ширхэгттэй холбогдуулан Европт гарч буй санаачилгууд, энэ чиглэлийн инновацын хамгийн сүүлийн үеийн хөгжил дэвшлийн талаар төвлөрөн ярилцах орчныг оролцогчдод бүрдүүлж, үр өгөөжтэй дугуй ширээний хэлэлцүүлгүүд явагдав. Түүнчлэн байгалийн ширхэгтийг гардан бэлтгэгч малчид, фермерүүдийн санал бодлыг шууд сонсох талбар болсон “Ширхэгтийг Бэлтгэгчдийн Салбар Хуралдаан” тун сонирхолтойгоор зохион байгуулагдсан бол  нөлөөллийн хөрөнгө оруулалтын чиглэлээрх мэргэжилтнүүдийн брэндүүдийн үнэ цэний сүлжээн дэх тогтвортой байдлыг дэмжих боломжуудын талаар хийсэн “Ногоон Санхүүжилтийн Салбар Хуралдаан”-ны хэлэлцүүлэг ч анхаарал татаж байлаа. Бас нэгэн онцлох үйл явдал Олон Улсын Нутаг Бэлчээрийн Зөвлөл үйл ажиллагаагаа эхлүүлж буйг танилцуулсан явдал байв.

Байгалийн Ширхэгтийн Эвсэл 2023 Хурал нэн амжилттай болоход 9 сарын эхээр Монгол дахь малчид боловсруулах үйлдвэрүүдийн дунд зохиогдсон урьдчилсан хэлэлцүүлэг, Биелла дахь үйлдвэр, Прато нэхмэлийн дахин боловсруулалтын үйлдвэрт хийсэн аяллын арга хэмжээнүүд нь онцгой хувь нэмэр орууллаа. Тууштай дэмжлэг үзүүлж хамтран ажилласан 10 ивээн тэтгэгчийн тусаар Зөвлөгөөний бүх оролцогчид бүрэн дүүрэн, үл мартагдам дурсамж туршлагыг авч үлдэв.


Зөвлөгөөний төгсгөлд Зохион байгуулах багаас Байгалийн Ширхэгтийн Эвсэл 2023  Хурлыг амжилттай болоход хувь нэмрээ оруулсан бүх оролцогчид, ивээн тэтгэгчдэд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Энэхүү арга хэмжээний үеэр харилцан солилцсон арвин туршлага, өргөн мэдлэг, хамтран ажиллах хүсэл тэмүүлэл  нь байгалийн ширхэгтийн үйлдвэрлэлийн цаашдын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.


Дэлгэрэнгүй мэдээлэл болон хурлын дараах үйл явдлын мэдээллүүдийг www.naturalfibreconnect.com  сайтаас авна уу.


БАЙГАЛИЙН ШИРХЭГТИЙН ЭВСИЙН ТУХАЙ



Байгалийн Ширхэгтийн Эвсэл альпака, ноолуур, мохер, ноосны салбарын олон улсын  тэргүүлэгч байгууллагуудыг тогтвортой байдал, инновац, ёс зүйн хувьд нэгдсэн зорилготой, дэвшилтэт ажиллагаатайгаар хамтдаа хөгжих зорилгоор нэгтгэдэг. Байгалийн ширхэгтийн салбар дахь хамтын ажиллагааг дэмжих замаар Байгалийн Ширхэгтийн Эвсэл нь 2030 он гэхэд илүү ил тод ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгож, байгалийн ширхэгттэй холбоотой үйл ажиллагаа эрхлэгчдийг улам бүр хөгжүүлэн бэхжүүлэхийг зорьж байна. Байгалийн Ширхэгтийн Эвсэл Зөвлөгөөнийг Олон улсын Альпака Холбоо, Мохайр Өмнөд Африк, Шнайдер групп, Тогтвортой Ноос Ноолуурын Эвсэл хамтран зохион байгуулдаг.