МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Б.ДАВААДАЛАЙ МОНГОЛЫН НООС НООЛУУРЫН ХОЛБООНЫ АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай Монголын ноос ноолуурын холбоонд зочлон Текстилийн технологийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, ажил хэргийн уулзалт хийлээ. Энэ үеэр тус холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэрэгжүүлж буй ажил, гадаад хамтын ажиллагаа, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан Алт” хөдөлгөөний хэрэгжилттэй холбогдуулан салбарт тулгарч буй асуудал, хийж хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтран ажиллах талаар санал солилцлоо.


