Тогтвортой ноос ноолуурын эвсэл нь ISEAL-ийн гишүүн боллоо
ISEAL нь Тогтвортой ноос ноолуурын эвсэл (ТННЭ)-ийг гишүүнээр хүлээж авлаа. Ландшафтын түвшинд стандартыг нэвтрүүлэх туршлагаас нь суралцаж, цаг хугацааны явцад сайжруулалтанд дэмжлэх авахын тулд тэдэнтэй хамтран ажиллахдаа бид баяртай байна.
ISEAL-ийн гишүүд бол хүн төрөлхтөн болон дэлхий ертөнцөд ашиг тусаа өгөх зорилготой тогтвортой байдлын систем, магадлан итгэмжлэлийн байгууллагууд юм. Тэд суралцах, инноваци хийх замаар систем, нөлөөллөө тасралтгүй сайжруулах үүрэг хүлээх; оролцогч талууд болон нэгэн үеийнхэнтэйгээ хамтран ажиллах; мөн тэдний систем хэрхэн ажилладаг, нөлөөллийг хэрхэн хэмждэг талаар ил тод, үнэн зөв байдлыг эрхэмлэн ажилладаг.
ТННЭ нь ISEAL-ийн гишүүн болсноор олон салбарт нийгэм, хүрээлэн буй орчны эерэг өөрчлөлтийг өдөөж буй нэр хүндтэй тогтвортой байдлын системд нэгдэж буй хэрэг юм. Бид эрхэм зорилгодоо тулгуурласан тогтвортой байдлын байгууллагуудтай хамтран системийнхээ үр ашгийг тасралтгүй дээшлүүлж ажиллах болно.
ISEAL -ийн Гишүүнчлэлийн хорооны зөвлөмж, ISEAL -ийн Зөвлөлийн зөвшөөрлөөс гадна ISEAL -ийн Гүйцэтгэх захирал Карин Крейдер хэлэхдээ: “Тогтвортой Ноос Ноолуурын Эвслийг ISEAL-д нэгдэж байгаад туйлын баяртай байна! Үндсэн чиглэлээрээ ноолуурын салбарыг хариуцан ажиллаж буй гишүүнтэй болсондоо таатай байна. ТННЭ нь Текстилийн үйлдвэрлэлд тулгарч буй сорилт, бэрхшээлийг шийдэхэд чухал хувь нэмэр оруулах бөгөөд тэдний орон нутгийн түвшинд тулгуурлан хийгдэж буй ажил нь ландшафтад суурилсан байгалийн нөөцийг хамгаалах хандлагыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэлтэй байна. Хөгжлийг эрхэмлэгч ISEAL-ийн хамт олонд тавтай морилно уу” хэмээжээ.
SFA -ийн Гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Уна Жонс хэлэхдээ: “ISEAL -ийн гишүүн байх нь манай стандарт систем, түүний шаардлага, үйл явцыг сайжруулахын төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаагийн илрэл юм. Бид бусад стандарт холдинг байгууллагуудаас суралцаж, тогтвортой байдлын сорилтуудыг шийдвэрлэх шилдэг туршлага, шинэлэг арга барилаа хуваалцахыг тэсэн ядан хүлээж байна. ” гэжээ.
ISEAL нь олон талт оролцоотой, найдвартай дадал хэвшлийг баримталдаг тогтвортой байдлын системийг хөгжүүлж, ажиллуулж буй аливаа байгууллагыг ISEAL-д элсэх талаар хөхүүлэн дэмждэг.
ISEAL -ийн талаар дэлгэрэнгүйг membership page
ISEAL-ийн тухай
ISEAL бол хамтын ажиллагаа, ил тод тогтвортой байдлын системийн гишүүнчлэлийн байгууллага юм. Бид тогтвортой байдлын хамгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, зах зээлийн сайн сайхны төлөө хүчирхэг ертөнцийг бий болгохын тулд хамтын хүчин чармайлт гаргаж байна.
ISEAL -ийн гишүүнээр элсэх нь тогтвортой байдлын систем болон тэдний түншүүдэд бодит, урт хугацааны, эерэг өөрчлөлтийг бий болгоход тусалдаг. Манай гишүүд бол тогтвортой байдлын стандарт ба эерэг үр нөлөөг харуулахын тулд хамтран ажилладаг ижил төстэй системүүд юм.
Манай дүрэмтэй нийцэж байгаа гишүүд сайн туршлагын дүрмээ дагаж мөрддөг.
Гишүүдийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг: www.isealalliance.org
Тогтвортой байдлын системийн нөлөөллийн талаарх нотолгоог судлах: https://www.evidensia.eco/